2028 он гэхэд нэмж 3 сар шатахуун нөөцлөх савтай болно


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.

“Үе үеийн Засгийн газар 3-6 сарын хэрэглээний нөөцөө хангах мөрийн хөтөлбөр гаргадаг ч хэрэгжүүлээгүй 30 жил явсан.

Манай Засгийн газар тусгайлсан шатахууны хууль баталж, хууль эрх зүйн зохицуулалттай болгосны үр дүнд 6-р сард 22 ш шатахуун нөөцлөх сав, агуулах барих ажил эхлүүлсэн.

2026 он гэхэд 15 хоног илүү нөөцлөх савтай болно. 2027 он гэхэд нэмж 1 сар нөөцлөх савтай болно. 2028 он гэхэд нэмж 3 сар нөөцлөх савтай болно. Үр дүнд нь дор хаяж 6 сар нөөцөлдөг болно. Гадаад хүчин зүйлээс хамаарсан ямар ч үед шатахуун, түлшний нийлүүлэлт тасрахгүй” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *