ЗУРГААН ЦАГААН ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын 8 сарын 7. Сугар гараг. Билгийн тооллын 24, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:36-20:20.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Намрын уур орох улирал (20ц 46м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.