НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН


ЗУРГААН ЦАГААН ХАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын 8 сарын 16. Адъяа гараг. Билгийн тооллын 4, Тугчин одтой, хар нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:48-20:05. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *