НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН


ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын 8 сарын 18, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Салхины эх одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:51-20:01. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *