НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН


ГУРВАН ХӨХ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын 8 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 7. Хонгорцог одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:52-19:59. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цеерем байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *