НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН


ДӨРВӨН НОГООН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын 8 сарын 27. Бархасбадь гараг. Билгийн тооллын 14, Тооно одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:03-19:44. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ серег муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *