НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САРЫН


ГУРВАН ХӨХ ХӨХ НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын 8 сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 15, Чедер одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь 6:05-19:42. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *