Аргын тооллын 8 сарын 31, Сумъяа гараг. Билгийн тооллын 18, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:09-19:37. Тухайн едер тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.