Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад IOAI 2026 нээлтээ хийлээ


Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиад (IOAI 2026)-ын нээлтийн ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.

Олимпиадын цар хүрээ:

  • 106 улсын
  • 472 шилдэг сурагч оролцож байна.

Ерөнхийлөгчийн нээлтийн үг ба технологийн ирээдүй:

Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олимпиадын нээлтийн ажиллагаанд оролцож, 2026 оныг “Хиймэл оюун ухаан ба дижитал хөгжлийн жил” болгон зарласнаа онцлон, дараах зорилтуудыг танилцууллаа.

  • “Дижитал Казахстан – 2029” үндэсний стратегийг хэрэгжүүлж, Хиймэл оюуны тухай хууль-ийг хэрэгжүүлэх.
  • Ухаалаг хот (Smart City) төслийн хүрээнд томоохон хотуудад хиймэл оюунд суурилсан технологийг эрчимтэй нэвтрүүлэх.
  • Алатау хот-ыг Төв Азийн дижитал технологи, инновацын төв болгон хөгжүүлж, дэлхийн хөрөнгө оруулагчдыг татах.

Нээлтийн ажиллагаанд IOAI-ийн Олон улсын удирдах зөвлөлийн дарга Елена Маринова, “Казахтелеком” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мусин тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.

Тэд энэхүү олимпиадыг зөвхөн академик уралдаан бус, ирээдүйн технологийн салбарын манлайлагчид, гарааны бизнес (стартап)-ийг үүсгэн байгуулагчдыг бэлтгэх чухал талбар болохыг онцлон тэмдэглэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *