Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын 30, 32 дахь км-т үерийн улмаас урссан хөвөөг сэргээн засаж байна


2026 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 10:40 цагийн байдлаар Булган салбарын хариуцсан авто замуудад хийж буй ажлын талаар Булган аймгийн ЗДТГ-аас мэдээлэл өглөө.

• А0902 Булган–Мөрөн чиглэлийн авто замын 88–158 дахь км хооронд БИС машинаар нүхэн эвдрэлийн засварын ажил үргэлжилж байна.

• А1002 Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын 30, 32 дахь км-т үерийн улмаас урссан хөвөөг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхээр А0901 чиглэлээс техник, тоног төхөөрөмжийг татан төвлөрүүлж байна.

Урьдчилсан хэмжилтээр:

  • • 30 дахь км-т 288 метр хөвөө,
  • • 32 дахь км-т 160 метр хөвөө үерт урссан нь тогтоогдлоо.

Үерийн нөхцөл байдлын тухай:

2026 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 18:00 цагийн орчимд А1002 дугаартай Эрдэнэт–Булган чиглэлийн авто замын 29 дэх км-т үер буусны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан.

Шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд хөдөлгөөнийг 22:13 цагт бүрэн нээсэн байна.

Үерийн улмаас авто замын зорчих хэсэг хэвийн байгаа боловч далан сэтэрсэн тул хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулан ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *