Засгийн газар: Өчигдөр 43 вагон бензин оруулж ирсэн


Сүхбаатар боомтоор өчигдөр 43 вагоноор 2580 тонн АИ92 бензин оруулж ирж, Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөнд хүргэж, өнөөдөр агуулахуудад буулгаж байгаа гэж Засгийн газар мэдээллээ. Тэгвэл 2026.08.06-ны 02:30 цагт 7 вагоноор 420 тонн АИ92 бензин авчирчээ.

Манай улс 8 дугаар сарын 1-5-ны хооронд Сүхбаатар боомтоор нийт 10,017 тонн АИ-92 бензин оруулж ирсэн байна. Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс ачсан 33 вагон буюу 1,980 тонн АИ92 бензинийг өнөөдөр Монгол Улсын хилээр оруулж ирнэ.

Төмөр зам, гааль, холбогдох байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран шатахууныг агуулах, түгээх станцууд руу тасралтгүй хүргэж, иргэдийн шатахууны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байгаа тухай Засгийн газар мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *