2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1 ангийг нийслэлд хамгийн дээд тал нь 35, аймагт 30, суманд 25 сурагчтайгаар хичээллүүлэхээр Боловсролын яам төлөвлөж байна.
Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир:
-Нийслэлд 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлэг байгаа. Төрөлжсөн ахлах, дунд, бага сургууль байгуулснаар эхний ээлжинд 971 бүлэг буюу 89.2 хувийг нь 40-өөс доош хүүхэдтэй болгоно. 3000-гаас дээш хүүхэдтэй 38 сургууль бий. Үүний дор хаяж 10 нь энэ хичээлийн жилээс эхлээд 3000-аас доош хүүхэдтэй болно. 46-аас дээш хүүхэдтэй ангид байгаа
