Манай улс 8-р сарын 1-6-ны хооронд ОХУ-аас 203 цистерн АИ92 бензин, 367 цистерн дизель түлш, БНХАУ-аас онгоцны 17 вагон түлш, 35 вагон дизель түлш оруулж ирлээ.
Өнөөдрийн байдлаар 41 вагон АИ92, 260 вагон дизель түлш замд явж байна. Өнөөдрийн 12:00 цагийн үед Улаанбаатар хотод 29 вагон, 14:00 цагт 34 вагон АИ92 шатахуун ирэхийг ЗГ мэдээллээ.
Одоогийн байдлаар 301 вагон шатахууныг агуулахад буулгах, тээвэрлэх шатанд явж байна. Үүний 41 вагон АИ92 бензин, 260 вагон дизель түлшийг ОХУ-ын Наушки өртөөнөөс ачуулжээ.
