Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулна. 1 дүгээр шатны бүртгэлийг 8 дугаар сарын 10-23-ныг дуустал “E-Mongolia” платформоор дамжуулан хийнэ.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг цэцэрлэгт хамруулах аж. Үүний 126,827 нь нийслэлд байна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал:
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
