Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын талуудын 17 дугаар бага хурал 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Хуралд оролцох 196 орны зочид төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирэх юм.
Энэ үеэр авто замын ачааллыг бууруулах үүднээс “Дүнжингарав”, “Нарантуул” захын авто машины зогсоолыг түр хаахаар болсон. Иймээс тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

2026. 08.17-ны 06.00 цагаас эхлэн 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах гэсэн маршрутаар автобус үйлчилнэ.

