Маргааш (2026.08.12) болох Нар хиртэлт Испанид тод харагдах юм. Энэ үзэгдлийг үзэхээр тус улс руу жуулчид цувж байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Майорка арал дээр онц байдал зарлаж, цэргүүд илгээжээ.
Тэд олон нитийн дэг журмыг сахиулахаар ажиллаж байгаа цагдаа нарт дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ. Цэргүүд тус Майорка арал дээр 8-р сарын 10-14-ний хооронд байрлах юм. Тэд замын хөдөлгөөнийг хянаж, аврах албадын замыг чөлөөлж, ойн түймэр дэгдэхээс сэргийлж, Нар хиртэх үед иргэдийн аюулгүй байдлыг хангана.
Майорка арал дээр Нарны хиртэлт орон нутгийн цагаар 19:37 цагт эхэлнэ. Бүтэн хиртэлт 20:30-20:33 цаг хүртэл 3 минут үргэлжилнэ. Хагас хиртэлт 20:53 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ үзэгдэл Нар жаргахаас өмнө болох тул ажиглах, зураг авахад тун тохиромжтой гэнэ.
Тэгвэл Испани даяар Иргэний гвардын 24 мянга орчим цэрэг дэг журам сахиулах аж. Бүтэн хиртэлт Майорка арлаас гадна Валенсиа, Кастилиа, Галициа, Баск зэрэг бүс нутагт тод харагдана.
