Хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд 2026 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус хурлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. “Хотын дарга нарын чуулга уулзалт”-д өнөөдрийн байдлаар гадаадын 194 төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгааг холбогдох албаныхан мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *