Бүгд Найрамдах Солонгос Улсын КЕПКО-гийн Олон улсын цөмийн эрчим хүчний дээд сургууль (KEPCO International Nuclear Graduate School – KINGS) цөмийн цахилгаан станцын инженерчлэл, эрчим хүчний бодлого, инженерчлэлийн чиглэлээр хоёр жилийн магистрын хөтөлбөртэй. Сургалт 2027 оны 3 дугаар сард эхэлж, 2029 оны 2 дугаар сард дуусна.
- Цөмийн цахилгаан станцын инженерчлэл (NPP) магистр, 2 жил / 4 улирал (2027.03–2029.02), англи хэл
- Эрчим хүчний бодлого, инженерчлэл (EPE) /магистр/ 2 жил 2 жил / 4 улирал (2027.03–2029.02), англи хэл
1. ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛ
• Цөмийн цахилгаан станцын инженерчлэлийн салбар (NPP): цөмийн цахилгаан станцын зураг төсөл, цөмийн аюулгүй байдал; цөмийн түлшний эргэлт, цацрагийн аюулгүй байдлын инженерчлэл; цөмийн цахилгаан станцын инженерчлэл, төслийн удирдлага.
• Цөмийн цахилгаан станцын инженерчлэл, төслийн удирдлагын чиглэл нь Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-аас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр INMA-NTM хөтөлбөрт хамруулсан бөгөөд төгсөгчид магистрын дипломоос гадна INMA хөтөлбөрийн гэрчилгээ авна.
• Эрчим хүчний бодлого, инженерчлэлийн салбар (EPE): эрчим хүчний бодлого, удирдлагын чиглэл. Эрчим хүчний нөөцийн төлөвлөлт, эрчим хүчний зах зээлийн зохион байгуулалт, төслийн үнэлгээ, эрсдэлийн шинжилгээ, сүлжээний хөгжил зэрэг агуулгыг хамарна.
• Магистрын зэрэг нь ME (Master of Engineering) буюу MS (Master of Science) хэлбэртэй байна. Төгсөх шаардлага: 36-аас доошгүй кредит, В- (2.7/4.3)-оос доошгүй голч дүн, магистрын ажил (MS) буюу төслийн тайлан (ME).
2. ТЭТГЭЛЭГТ БАГТАХ ЗАРДАЛ
• KINGS Global Scholarship нь элсэгчийн бэлтгэл, сургуулийн бодлогоос хамааран сургалтын төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн, 2 хүртэл жилийн хугацаанд санхүүжүүлнэ.
• Тэтгэлэгт хамрагдсан бүх суралцагчийн байр, хоолны зардлыг бүрэн хариуцна.
• Тэтгэлгийг үргэлжлүүлэн авахын тулд суралцагч В- (2.7/4.3)-оос доошгүй голч дүнтэй байх шаардлагыг хангасан байна.
• Элсэлтийн бүртгэлийн хураамж авахгүй.
• Захиргаа, сургалт, судалгааны туслах ажил хийх боломж нээлттэй бөгөөд сар бүрийн урамшууллыг ажлын төрөл, цагийн хэмжээгээр тооцно.
• Тэтгэлэгт үл хамаарах зардал: гадаад иргэн БНСУ-д 6 сараас дээш хугацаагаар оршин суусан тохиолдолд улсын эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах ба сард ойролцоогоор 80,000 вон төлнө.
3. ТАВИХ ШААРДЛАГА
• Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
• 1-ээс доошгүй жилийн ажлын туршлагатай байхыг илүүд үзнэ.
• Ажил олгогч байгууллага, эсхүл эрдэм шинжилгээний удирдагчийн тодорхойлолттой байх.
• Хүсэлт гаргагч англи хэлний түвшнээ дараах баримтын аль нэгээр нотолно: TOEFL iBT, IELTS, CEFR, New TEPS, TOEIC, эсхүл Duolingo English Test-ийн албан ёсны оноо; сургалт англи хэл дээр явагдсаныг нотолсон албан ёсны Medium of Instruction (MOI) захидал; эсхүл сургалтын хэл нь англи байсныг тусгасан төгсөлтийн гэрчилгээ, дүнгийн хуудас.
• Их сургуулийн сургалтаа бүхэлд нь англи хэл дээр судалж төгссөн хүсэлт гаргагч англи хэлний шалгалтын оноо ирүүлэхээс чөлөөлөгдөх бөгөөд үүнийг нотлох баримт бичиг ирүүлнэ.
• Эрчим хүч, цөмийн эрчим хүчний салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг сургууль тэргүүн ээлжид авч үзнэ.
4. БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
Маягт 1–5, 8 нь KINGS-ийн цахим бүртгэлийн системд байршсан байна.
• Элсэлтийн өргөдөл /Маягт 1/;
• Суралцах зорилгын тайлбар /Маягт 2/;
• Суралцах болон мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө /Маягт 3/;
• Ажлын газрын тодорхойлолт /Маягт 4/;
• Хоёр тодорхойлолт /Маягт 5/;
• Бакалаврын дипломын эх хувь, дүнгийн хуудас;
• Англи хэлний түвшин нотлох баримт;
• Баримт бичгийн үнэн зөв байдлыг баталгаажуулсан зөвшөөрөл /цахим системээр/.
Баримт бичигт тавигдах шаардлага:
• Сүүлийн 3 сарын дотор авахуулсан цээж зураг байршуулна. Хар цагаан зураг болон энгийн агшин авалтын зураг хүлээн авахгүй.
• Бүх материалыг англи хэл дээр, компьютерээр бичсэн байна. Гараар бичсэн материал хүлээн авахгүй.
• Англи хэл дээр бус баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан англи орчуулгын хамт ирүүлнэ.
• Гадаад улсад эзэмшсэн боловсролын баримт бичгийг апостиль, эсхүл харьяалах улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны консулын баталгаажуулалттай байхаар шаарддаг. Хүсэлт гаргагч цахим системд өөрийн баталгааг өгсөн тохиолдолд эх хувийг PDF хэлбэрээр орлуулан ирүүлж болно.
• Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
5. БҮРТГЭЛ БА ХУГАЦАА
• Хүсэлтийг www.kings.ac.kr вэб сайтын “Admission” цэсэд байрлах “Apply Now” хэсгээр дамжуулан цахимаар гаргана. Хүсэлт гаргагч өөрийн бүртгэл үүсгэж, шаардагдах бүх мэдээллийг бөглөнө.
• Сургуулиас ирүүлсэн албан бичигт бүртгэлийн хугацааг 2026 оны 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл . Танилцуулга товхимолд дурдсан хугацаатай зөрүүтэй тул хүсэлт гаргагч www.kings.ac.kr сайтад байршуулсан албан ёсны зарыг заавал шалгана уу.
• Сонгон шалгаруулалтын үе шат: цахим бүртгэл – 2026 оны 9–10 дугаар сар; баримт бичгийн хяналт – 11 дүгээр сар; цахим хэлбэрээр авах хувь хүний үнэлгээний сорил (Personal Inventory Test) – 11 дүгээр сар; ярилцлага – 12 дугаар сар; эцсийн шийдвэрийг 12 дугаар сарын 31-ний дотор зарлана. Сонгон шалгаруулалтын хуваарь өөрчлөгдөж болзошгүй.
• Баримт бичгийн хяналтад тэнцсэн хүсэлт гаргагч нар цахим сорилд заавал оролцоно. Холбоосыг тус бүрд нь илгээнэ.
6. АНХААРАХ ЗҮЙЛС
• Энэхүү тэтгэлгийг БНСУ-ын KINGS сургууль өөрөө зарлаж, сонгон шалгаруулалтыг өөрөө зохион байгуулна. Иймд хүсэлтийг Боловсролын яамаар дамжуулан гаргахгүй.
• Энэ тэтгэлэг нь Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ын дагуу зохион байгуулагддаг сонгон шалгаруулалтад хамаарахгүй.
• Тэтгэлэг, зардлын хэмжээ, сургалтын хөтөлбөрийн агуулга, хуваарь өөрчлөгдөж болзошгүй тул хамгийн сүүлийн мэдээллийг сургуулийн албан ёсны вэб сайтаас авна уу.
• Англи хэл дээрх мэдээллийг доорх линкээс авна уу.https://cdn.greensoft.mn/…/Email%201033%20%D1%85%D0%B0…
