Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч асан Т.Даваадалайд авсан таслан сэргийлэх арга хэмжээгээ шүүх өөрчилж, Цагдан хорих төвөөс суллажээ. Түүнийг хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан АТГ шалгаж байгаа.
Шүүх 5 дугаар сарын 22-ноос түүнийг цагдан хорьж, 7 дугаар сарын 22-нд цагдан хорих хугацааг нь 30 хоногоор сунгасан. Харин 8 дугаар сарын 7-нд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хориглон, сулласан байна.
Т.Даваадалайг суллажээ
