Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар багийн Чулуут гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарч, 15 га талбай шатсан байна. Уг газар нь тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км, Бэрх тосгоны төвөөс баруун урд зүгт 20 км зайтай.
Уг түймрийн дуудлагыг 8-р сарын 13-ны өдрийн 15:09 цагт гал сөнөөгчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь 42 дугаар анги энэ түймрийг 15:56 цагт цурманд оруулан, 16:50 цагт бүрэн унтрааж, Бэрх тосгон дахь Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.
