Газрын тосны компанид халдсан иргэдийг 30 хоног цагдан хорилоо


Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийж байгаа “Монголиа файсон энержи” компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багт байгуулсан ажилчдын байр луу Г.Солонго, Г.Адилбиш тэргүүтэй иргэд зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хөрөнгөнд нь халдсан.

Энэ асуудлыг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж, тэднийг 48 цаг цагдан хориод байв. Уг хугацааг сунгуулахаар тус аймгийн Прокурорын газар шүүхэд ханджээ. Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор өчигдөр шийдвэрлэсэн байна.

,

One response to “Газрын тосны компанид халдсан иргэдийг 30 хоног цагдан хорилоо”

  1. Монгол улс хуультай, энэ мэт хулхи эх оронч, шантаажчид санаатайгаар хууль хэрэгждэггүй, төр нь ажилдаггүй гэж ойлгуулж өөрсдөө баатар мэт олны анхаарлыг татаж зүй бус аашилж бна. Зохих ялаа эдэлнэ дээ. Хойшид төрөөс олгосон зөвшөөрөл, шийдвэр бүрээ төр өөрөө хатуу хамгаалах цаг болжээ. АЙМАГ, Сум бүрт эх оронч нэртэй хулхи, захиалгатай нөхдүүд газар нутгаа хамгаалж бна гэх нэрээр шантаажилж танхайрах нь хэрээс хэтэрлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *