Рэнчинлхүмбэд газар хөдөллөө


Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс зүүн зүгт 35 км зайд өнгөрсөн шөнө (2026.08.19) 23:12:46 цагт газар 3.7 магнитуд хүчтэй хөдөллөө. Чичирхийллийн байршил (Өргөрөг, Уртраг): 51.15, 100.18 гэж Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Тус аймгийн Онцгой байдлын газар уг чичирхийллийн талаар Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга, малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *