“Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК, Монголын тариаланчдын үндэсний холбоо хамтран, улаанбуудайн өртгийг судалж байна. 2026 онд тариаланчид 1 га талбайд ямар зардлаар улаанбуудай тарьсныг үүгээр тогтоох юм. Энэ нь эргээд Засгийн газраас тариаланчдад мөнгөн урамшуулал олгоход хэрэг болох аж.
Ургамал хамгааллын газар, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар энэ ажилд тусалж, тариаланчдын дунд түүвэр судалгаа хийж байна. Судалгаанд 11 аймгийн 41 сумын 120 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулахаар төлөвлөжээ.
