Дундговийн ШТС-уудад 400-450 машин дугаарлаж байна


Шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулах шуурхай штабын өнөөдрийн хурлыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням удирдаж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон, тодорхой үүрэг, чиглэл өглөө. Нийслэлийн ШТС-уудад оочир мэдэгдэхүйц багассан гэдгийг ТЦА энэ үеэр онцоллоо.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар оочир:

  • 10-20 машин дугаарласан 1 ШТС
  • 20-30 машин дугаарласан 16 ШТС
  • 30-40 машин дугаарласан 17 ШТС
  • 40-50 машин дугаарласан 20 ШТС
  • 50-100 машин дугаарласан 10 ШТС байна.

Аймгийн төвүүд дэх ШТС-д дунджаар 62 машин дугаарлаж байна. Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймагт шатахууны хангамж муу байгаагаас дараалал ихсэж байгаа аж. Дундговь аймгийн ШТС-уудад 400-450 машин оочирлож байна.

Иймээс орон нутагт шатахууны хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах үүргийг аж ахуйн нэгжүүдэд шуурхай штаб өглөө. Нэн тэргүүнд дараалал ихсэж байгаа Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймагт анхаарахыг сануулав.

Намрын тариа хураах цаг дөхөж байна. Дизель түлшний хангамж сайн байгаа үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг газар тариалан эрхэлдэг аймгуудын ЗДТГ, тариаланчид, ХХААХҮЯ, ОБЕГ-т санууллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *