Ховд аймагт MRI аппарат ашиглалтад орлоо


Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв соронзон резонанст томографийн (MRI) аппарат суурилууллаа. Уг аппаратыг 4 тэрбум төгрөгөөр авчээ. Үүний 2 тэрбумыг тус аймгийн ИТХ, 2 тэрбумыг нь ЭМЯ гаргасан байна.

Хиймэл оюунд суурилсан, хамгийн сүүлийн үеийн технологитой, гель ашигладаггүй энэ аппаратыг CIT компани суурилуулж, өчигдөр хүлээлгэн өгсөн байна. MRI аппараттай болсноор иргэд Улаанбаатар хот руу явахгүй болж, орон нутаг­таа нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх боломж бүрдэх юм.

Уг аппаратыг ажиллуулах техникчийг Улаанбаатар хотод мэргэшүүлэн сургаж байгаа аж. Тус техникч 10 дугаар сард төгсөж, MRI аппаратыг ажиллуулна. Одоогоор шинжилгээний хариуг Улсын 2 дугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээр уншуулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *