Машин дотор болсон зодоон 5-р сарынх


Машин дотор 2 эрэгтэй хүн зодолдож буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд 8 дугаар сарын 24-нд нийтлэгджээ. Үүнийг цагдаагийн байгууллага шалгахад иргэн “С” нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машин жолоодон, замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөр машин жолоодож явсан “Б”-тэй маргалдсан байна. Уг маргааны улмаас “Б”-г “С” зодсон аж.

Уг үйл явдал энэ оны 5 дугаар сарын 12-нд болжээ. Тухайн үед цагдаагийн байгууллагад “Нисдэг машин”-ы хойд талд бусдад зодуулчихлаа” гэж иргэн “Б” хандсан юм байна. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс эл хэргийг шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *