УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдуулж, 2026 оны улсын төсөв тодотгох, эдийн засагт тулгарч буй асуудлуудыг хэлэлцэхийг АН шаардсан. Үүний дагуу Засгийн газар улсын төсөв тодотгохоор болоод буй. Энэ талаар спикер дараах байр суурь илэрхийлэв.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-9 дүгээр сард буюу дараагийн долоо хоногт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж магадгүй. Сөрөг хүчнээс мөн ийм санал гарч байгаа. 9 дүгээр сарын 1-нд УИХ-ын даргын зөвлөлийг хуралдуулж, чуулган товлоно. Ирэх 7 хоногт багтаан, чуулган хуралдуулах байх.
Гэхдээ үүнээс өмнө 2026 оны улсын төсөвт Үндэсний аудитын газар дүгнэлт гаргах ёстой. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас хуралдах ёстой.
