Балба, Төвөдийн хил дээрх гамшигт нас барсан хүн 469-д хүрчээ


Балба улс, Хятадын Төвөдийн өөртөө засах орны хил дээр болсон хүчтэй үер, мөс, хад асганы нуралтын улмаас Балбад амиа алдсан хүний тоо 469-д хүрээд байна. Аврах багууд шавар, чулуу, нурангид дарагдсан суурин газруудад эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч шинээр үүссэн усан сан хальж, дахин хүчтэй үер болох аюул нэмэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.

Гамшигт өртсөн бүс нутгуудад цахилгаан станц, зам, гүүр болон бусад дэд бүтцийн байгууламжууд сүйдсэн байна. Тус бүс нь Катманду хотыг Төвөдийн Лхас хоттой холбодог. Жуулчин, мөргөлчид олноор зорчдог маршрут юм.

Балба, Төвөдийн эрх баригчид голын урсгал хаагдсаны улмаас үүссэн усан сан дахин гамшиг дагуулах эрсдэлтэй гэж үзэж, аврах ажиллагаа болон иргэдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *