1934 төгсөгчийн тэтгэлэг хүссэн материалыг дахин нягталж байна


Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль 2023 онд шинэчлэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтыг 3 жил болгон өөрчилжээ. Сурах хугацааг сунгаснаар 2025-2026 оны хичээлд мэргэжлийн сургууль төгссөн суралцагчийн тоо нэмэгдсэн байна.

2024-2025 оны хичээлийн жилд нийт 18.183 суралцагч төгсжээ. Тэднээс тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан 11.934 төгсөгчид нийт 49.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Үлдсэн 1934 төгсөгчийн тэтгэлэгтэй холбоотой материалыг дахин нягталж байгааг Боловсролын ерөнхий газар мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *