Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хурдан гаргуулах зорилгоор Г.Б 2024 оны 6 дүгээр сарын 7-нд УБЕГ-ын Нэг цэгийн үйлчилгээний төвд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр ажилладаг Д.А-д 200 мянган төгрөг өгчээ. Үүнээсээ болоод тэр эрүүгийн хэрэгт холбогдоод байна. Прокурор түүний эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
200 мянган төгрөг өгөөд, хахуулийн хэрэгт унажээ
