Дархан-Уул аймгийн төвд өнөөдөр ШТС-ын ойролцоо том оврын ачааны машин шатлаа. Хуучин Дарханы бичил хороолол буюу олны нэрлэдгээр Микрийн урд талын ШТС-ын дэргэд авто зам дээр явж байсан машин 10:30 цагийн үед шатжээ. Уг галын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 22-р анги очиж, унтраасан байна.
Уг машины жолооч хөдөөнөөс нүүрс ачиж ирэн, Дарханд буулгаад, тухайн ШТС-аас түлш аваад, гарч явжээ.
ШТС-ын дэргэд ачааны машин шатлаа
