Улсын начин Ш.Дарханбат Дэлхийн аварга боллоо


Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй жиү-жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Монгол Улсын начин Шоовдорын Дарханбат алтан медаль хүртлээ. Тэрбээр цэнхэр бүсний +100 кг-ын No-Gi ангилалд алтан медаль, мөн жингийн ангилалгүй Open Weight төрөлд мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.

Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ийн зохион байгуулдаг дэлхийн хэмжээний тэмцээн бөгөөд Asian Sport Jiu-Jitsu Federation (ASJJF) болон Sport Jiu-Jitsu Japan Federation (SJJJF)-тэй хамтран зохион байгуулагдаж байна. Тэмцээн нь SJJIF-ийн 15 одтой сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *