Хятадын өмнөд эрэгт “Саудел” хар салхи үер дагуулж байна


Хятадын өмнөд нутгийн Фүжянь, Гуандүн мужид “Саудел” хар салхины улмаас хүчтэй аадар бороо үргэлжилж, хот, хөдөө орон нутагт үер буужээ. Усанд автомашинууд автаж, гурван давхар тоосгон барилга нурсан байна.

Орон нутгийн эрх баригчид зарим сургуулийг хааж, сурагчдыг завиар нүүлгэн шилжүүлсэн бол нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоожээ. Фүжянь мужид дангаараа 83 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

“Саудел” хар салхи есдүгээр сарын 3-нд Фүжянь мужийн эрэгт гурав дахь удаагаа газарджээ. Энэ нь Хятадад энэ онд газардах долоо дахь хар салхи болж байна.

Хятадын Цаг уурын албаны мэдээлснээр зүүн Жэжян мужийн Юйхуань хотод сүүлийн хоёр хүрэхгүй сарын хугацаанд гурван хар салхи дараалан хүрсэн нь маш ховор үзэгдэл аж. Мэргэжилтнүүд үүнийг Эль-Ниньо үзэгдэлтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

НҮБ-ын мэдээлснээр Эль-Ниньо 2027 он хүртэл улам эрчимжиж, улмаар дэлхийн олон бүс нутагт удаан үргэлжлэх цаг агаарын эрс тэс үзэгдлийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна.

Эх сурвалж: Reuters / CNS


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *