С.Амарсайхан: Улс үндэстнийхээ түүх, үнэт зүйлийг устгах гэсэн оролдлогыг зүгээр хараад суухгүй


Филисофич С.Молор-Эрдэнийг шүүхийн шийдвэрээр 1 сар цагдан хориод байна. Энэ талаар С.Амарсайхан сайдаас өнөөдөр сэтгүүлчид тодрууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:

-Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудал бол хэн нэгний дур зоргоор ярьдаг асуудал биш ээ. Монгол хүн бүрийг хооронд нь эр эмгүй, хүүхэд багачуудгүй, сайн муугаар нь хэлдэг, хооронд нь талцуулдаг, нийгмийг хуваадаг байсан бол сүүлдээ энэ нь даамжраад, айл гэрийн хил хязгаар, гэр бүлийн үнэт зүйл рүү ордог болсон. Цаашлаад төрөө үгүйсгэдэг болсон. Одоо бүр явж явж улс үндэстнийхээ түүх, үнэт зүйл, ирээдүй хойч үеийн итгэл үнэмшлийг устгаж үгүй хийж, бусниулах гэсэн оролдлоготой бол ХЗДХ-ийн сайдын хувьд, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүргийн салбарыг удирдаж байгаа сайдын хувьд зүгээр хараад суухгүй гэдгээ би хэлсэн.

Энэ бол үндэсний эрх ашгийн асуудал. Тиймээс үүнийг улстөржүүлэх шаардлагагүй. Би учир шалтгаан, нөхцөл байдал, зорилго, асуудлуудыг нь хуулийн хүрээнд шалгаж, тодорхой болгож, үнэлэлт дүгнэлт өгч, тогтоо гэсэн болохоос биш, хорих, баривчлах, саатуулах гэдэг бол прокурорын хяналт дор, шүүхийн шийдвэрлэдэг асуудал.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *