-Д.Нарантуяа-Нара гишүүн болон казах иргэдтэй холбоотой асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэн байхаас үл хамаарч, ялангуяа тангараг өргөсөн төрийн түшээ хүн улс орны эв нэгдлээ бодох ёстой. 2-рт, ястныг талцуулах аливаа үг, үйлдэлдээ онцгой хариуцлагатай хандах ёстой. Тийм учраас би аль алинд нь хэлж байгаа. Нэг хэсэг хүмүүсийн үл ойлголцлыг үндэстэн, ястан, угсаатан хоорондын үл эвлэрэх хорсол зэвүүцэл болгож болохгүй. Тийм ч учраас би “Нүүдэлчин” наадмаар М.Нарантуяа-Нара гишүүнийг дагуулж, Баян-Өлгий аймгийн отог гэрээр оруулж, аль алинд нь эвтэй найртай байж, асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, улс орныхоо болон, үндэстэн угтаасны эв нэгдлийг хангуулах чиглэлээр ХЗДХ-ийн сайдын хувьд ч, ах хүний хувьд ч тэр, иргэн хүний хувьд ч анхааруулж хэлсэн.
Цаашдаа хуулиас давсан, хэтрээс хэтэрсэн асуудлыг хуулийн дагуу шалгаж тогтоож явах ёстой.
