НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН


ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын 9 сарын 20, Адъяа гараг. Билгийн тооллын 9. Суулга одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:36-18:56. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *