НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН


ЗУРГААН ЦАГААН ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын 9 сарын 21, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Элдэв тэнгэртэн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:37-18:54. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *