НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын 9 сарын 28. Сумъяа гараг. Билгийн тооллын 17, Шийдэм одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:47-18:39. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үл зохилдох сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхарласан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.