Ойн санд хөнөөл учруулж буй шавжийн хэт олшролыг бууруулах, ойн санг хамгаалах зорилгоор Төв аймгийн Жаргалант сумын Хөндлөн, Дэлгэр булаг, Шүхэрийн хацаа, Ногоон нуруу, Хоолт, Сахалтайн хошуу, Шинэдийн голын зарим ойн санд нийт 3,600 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрэгжүүлж, бүрэн дуусгалаа.
Тус ажлыг Bacillus thuringiensis var. kurstaki (Btk) биологийн бэлдмэл ашиглан агаарын хөлгөөр гүйцэтгэсэн.
– Захиалагч: Ойн газар
– Гүйцэтгэгч: “Залуу төгөл” ХХК
– Байршил: Төв аймаг, Жаргалант сум
– Хамрах талбай: 3,600 га
Тэмцлийн ажлын явцад Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Гомбодорж, БОУХБ Э.Энхтуяа, байгаль хамгаалагч Б.Содномдаржаа нар орон нутгийн хяналт тавин ажилласан бөгөөд “Ашин-Ананд” ХХК хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж, ажлын гүйцэтгэлд хяналт тавилаа.
Ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулж, ойн санг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн уг ажил нь ойн экосистемийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн чухал арга хэмжээ боллоо.
