Оскарын шагналт найруулагч Алекс Гибнигийн бүтээсэн “Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ.
225 минут үргэлжлэх тус бүтээлд Илон Маскийн Tesla, SpaceX, Starlink болон X платформоор дамжуулан технологи, бизнес, улс төрд бий болгосон асар их нөлөөг задлан харуулжээ. Маскийн хуучин эхнэр Жастин Маск, технологийн сэтгүүлч Кара Свишер, Tesla-гийн хамтран үүсгэн байгуулагч Мартин Эберхард зэрэг хүмүүс кинонд оролцсон байна.
Маск өөрөө ярилцлага өгөхөөс татгалзаж, уг киног “өөрийг нь харлуулах зорилготой” хэмээн шүүмжилжээ. “Musk” аравдугаар сарын 16-наас АНУ-ын кино театруудаар гарна.
