Д.Цолмон: 25 ТӨҮГ-ыг татан буулгаж байна


Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон:

-ТӨҮГ гэдэг статусыг байхгүй болгов. 65 ТӨҮГ-ыг өөрчлөн зохион байгууллаа. Өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүждэг ТӨҮГ-ыг нийтийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж байна. Давхардсан, төстэй чиг үүрэгтэй 25 байгууллагыг ТӨҮГ гэдэг чиг үүргээс хасаж, татан буулгаж байна. Үүгээр жилд 25-30 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ. 21 ТӨК-ыг нэгтгэж, 6 болгов. 36 ТӨҮГ-ыг нэгтгэж, 30 НӨҮГ болголоо.

Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 26 байна. Улсын төсвөөс бүрэн санхүүждэг 39 үйлдвэрийн газар жилдээ 150 тэрбум төгрөгийн татаас улсын төсвөөс авдаг.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *