Завхан аймгийн Тэс суманд 100 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Барилга, байгууламж байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс 9 дүгээр сарын 10-нд уг барилгыг шалгаж, байнгын ашиглалтад хүлээн авав. Энэ цэцэрлэгийг улсын төсвийн 2 тэрбум 569 сая 946 мянга 897 төгрөгөөр “Цэнхэр тэнгэрийн орон оч” ХХК 2024-2026 онд барьжээ.
Энэ цэцэрлэг 6 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулна. 1 бүлэгт 20-25 хүүхэд авах юм байна.

