Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв


Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Ардчилсан намын удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

1996 онд УИХ жил бүрийн 9 дүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгохоор шийдвэрлэсэн. Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтээр 45-55 мянган иргэн хэлмэгдэж, шийтгүүлсэн гэх тоон мэдээлэл байдаг ч зарим судлаач 100 мянга гаруй иргэн өртсөн гэж үзэх нь бий.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *