Нийслэлийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдана


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга баасан гарагт захирамж гаргаж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдааныг 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагаас товлосон юм.

Хуралдаанаар хэлэлцэх асуудал:

  • Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг )
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай ( I хэлэлцүүлэг)
  • Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай
  • Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай
  • “Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ( I хэлэлцүүлэг )
  • Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай ( I хэлэлцүүлэг)
  • Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  • Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай


,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *