Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэв шинжээр малаа алдсан малчдад Засгийн газар нөхөн төлбөр олгож, учирсан эдийн засгийн хохирлыг бууруулахаар шийдвэрлэсэн. Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Цэнгэл, Өлгий суманд зориудаар устгасан нийт 2,764 толгой малын нийт үнэлгээ 4 тэрбум 756 сая 90 мянган төгрөг болжээ. Нөхөн олговрыг нийт үнэлгээний 90 хувиар тооцож 4 тэрбум 280 сая 481 мянган төгрөг олгохоор Засгийн газар тогтоосон байна.
Ховд аймгийн Булган, Үенч, Алтай суманд зориуд устгасан нийт 1,391 толгой малын зах зээлийн нийт үнэлгээ 1 тэрбум 988 сая 630 мянган төгрөг. Нөхөн олговрыг 90 хувиар тооцож 1 тэрбум 789 сая 767 мянган төгрөг олгохоор тооцсон байна.
Дээрх хоёр аймгийн хэмжээнд устгалд оруулсан мал 4,155 толгой, нийт зах зээлийн үнэлгээ 6 тэрбум 744 сая 720 мянган төгрөг. Үүнээс нөхөн олговорт нийт 6 тэрбум 70 сая 248 мянган төгрөг болжээ.
Шүлхийгээр малаа устгуулсан малчдад 6.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгч байна
