ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх нарын хэргийг шүүх шүүгчээр төрлийг нь томилсон гэнэ


ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр урьдчилан хэлэлцэх байв. Гэвч шүүгч М.Мөнхбаатар нь Н.Тавинбэхтэй цуг шалгагдаж байсан Эрчим хүчний сайдын зөвлөх асан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нартай төрөл садан гэнэ. Ийм үндэслэлээр прокурор уг шүүгчээс татгалзаж, өөр шүүгч томилуулах хүсэлт гаргаснаар шүүх хурлыг хойшлууллаа.

Харин шүүгч М.Мөнхбаатар “Миний хувьд Дундговь аймгийн хүн. Хаа холын баруун аймгийн Увсын хүмүүстэй намайг төрөл садан болгож, надаас татгалзаж байгааг ойлгохгүй байна” гэв.

Энэ асуудлыг тус шүүхийн ерөнхий шүүгч шийдэх аж. Нийслэлийн Прокурорын газар П.Товуудорж, П.Даваадорж нартай М.Мөнхбаатарыг садан төрлийн холбоо хамааралтай гэдэг баримт, лавлагааг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчид гаргаж өгөх юм байна. Ерөнхий шүүгч уг баримтад үндэслэн, эл хэргийг М.Мөнхбаатараар шүүлгэх эсэхийг шийднэ.

Тэдний хэргийг АТГ 6-р сард шалгаж дууссан. Нийслэлийн Прокурорын газар үүнийг хянаж дуусаад, 8 дугаар сарын эхээр тус шүүхэд шилжүүлсэн юм.

Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нар бүлэглэн, Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллароор зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн, нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Түүнийг 2 албан тушаалтантай хамт 2026.01.15-нд АТГ баривчилсан. 

Монгол Улсын Засгийн газар, БНСАУ-ын Засгийн газар хамтран 10 аймагт ДЦС барихаар 2019 онд 148.7 сая ам.долларын, 40 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Эрчим хүчний яамнаас 2019 онд төсвийн зөвлөх үйлчилгээгээр БНХАУ-аас хоёр, Монгол Улсаас хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулж, 2019.07.31-нд 9 сая гаруй сая ам.долларын гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний ажил хангалтай, хугацаа дууссан байхад тухайн үеийн ЭХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж, Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн Т-ийн үүсгэн байгуулсан компани болохыг АТГ тогтоожээ.

Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийг тус компанид олгосон байна. Уг хэрэгт холбогдуулж, нийт 3 хүнийг баривчилсан юм.
Тэдэнд прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *