Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтайгаар өвдөгний үе солих мэс засал хийж эхэллээ


АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл, согогийн мэс заслын тасаг роботын тусламжтайгаар өвдөгний үе солих мэс засал хийж эхэллээ. Энэ технологийг Монгол Улсад анх 2023 онд АШУҮИС, АУС-ийн Гэмтэл, согог судлалын тэнхимийн санаачилгаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт БНСУ-ын CUREXO компанийн мэргэжилтнүүдтэй хамтран нэвтрүүлсэн юм. Тухайн үед 5 өвчтөнд роботын тусламжтайгаар өвдөгний үе суулгах мэс засал амжилттай хийсэн юм.

Өнөө жил энэ технологийг Монгол-Японы эмнэлгийн Гэмтэл, согогийн мэс заслын эмч нар бие даан эх орондоо өөрсдөө хийж эхэлж байна. Энэ нь Монголын эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, технологийн чадавхыг бэхжүүлж, орчин үеийн мэс заслын технологийг эх орондоо нутагшуулж буйн нэгэн чухал үр дүн болж байна.

Роботын тусламжтай мэс заслын технологи нь мэс заслын өмнөх төлөвлөлт, яс тайрах хэмжээ, хиймэл үеийн байрлал болон үений тэнцвэржилтийг өндөр нарийвчлалтай тооцох боломж олгодог. Ингэснээр эмчийн мэргэжлийн ур чадвар, туршлагыг технологийн дэвшилтэй хослуулан, мэс заслын нарийвчлалыг сайжруулах боломжтой юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *