Цахилгаан түгээх шугамд хамгаалалт хийж махчин шувууг хамгаалж байна


“Монголын шувуу хамгаалах” төслийн хүрээнд 15 аймгийн 100 орчим сумын 69 цахилгаан түгээх шугамд хамгаалалтын ажил хийж, 26 мянга гаруй шонгийн хөндлөвч, оройг тусгаарлагч бүрээсээр бүржээ.

2023 оны судалгаагаар бүрэн хамгаалалт хийсэн шонгуудад махчин шувууны хорогдол хамгаалалтгүй шонтой харьцуулахад 95 хувиас дээш буурсан үзүүлэлттэй байна. Судалгаа, мэдээлэлд тулгуурласан энгийн шийдэл олон мянган шувууг хамгаалах боломжтойг уг ажил харуулж байгаа юм.

Цаашид хамгаалалт хийгээгүй шугамуудыг хамруулах, шинээр барих шугамыг анхнаас нь шувуудад аюулгүй төлөвлөхөд эрчим хүчний салбар, хувийн хэвшлийн оролцоо чухал юм байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Монголын шувуу хамгаалах төв”-ийн Захирал П.Ганхуяг, Төслийн менежер П.Амартүвшин нартай уулзаж, цахилгаан түгээх шугамд махчин шувууг хүчдэлд цохиулахаас хамгаалах ажлын үр дүнтэй танилцлаа.

Уулзалтын үеэр махчин шувуудын үржил, нүүдэл шилжилт, идэш тэжээл, бэлчээрийн экосистемд гүйцэтгэх үүргийг судалж буй ажлуудын талаар харилцан санал солилцлоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *