“Солонго 1”, “Солонго 2”, “Ногоон нуур” орон сууцны хорооллын талаар ХББОС-ын сайдаас тодрууллаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
-“Солонго 1”, “Солонго 2” хороолол төслийг 9-р сарын 23-ны ЗГ-ын хуралдаанд оруулж, тогтоол гаргуулан, хүлээлгэж өгнө. 10 сарын 10-наас 14 хоногт цахимаар сонгон шалгаруулалт явуулна. 11-р сарын 1-нээс айлууд үүж ороход болно.
-“Солонго 1”, “Солонго 2” орон сууцны 1 ам м талбай ямар үнэтэй байх бол?
-4 сая 428 мянган төгрөг.
–Үнэтэй биш үү? Яармагийн орон сууц шүү дээ. “Сэлбэ” дэд төвийн байр ийм үнэтэй шүү дээ.
-2022 оноос эхэлсэн төслийн үнэлгээ нь ийм болж байгаа.
–Зорилтот бүлэгт зориулсан шүү дээ.
-Зорилтот 9 бүлэг бий. Тэдэнд зориулж, урьдчилгаа 30%-ийг 15% болгож, багасгасан. Ипотекийн зээлд хамруулна.
–“Ногоон нуур” хорооллын тухайд?
-“Ногоон нуур” 1008 айлын орон сууцны 756 айлын байрыг газраа сольсон иргэдэд олгоно. 252 айлыг түрээсээр оруулна. Ногоон нуурыг тойрсон Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Газрын албаныхантай өнгөрсөн 6-р сараас хойш бид ажиллаж байна. Газраа чөлөөлсөн айлуудтай залгаад, дараагийн төсөл хэрэгжүүлнэ. 8000 айлын орон сууц барина. Ийм зорилгоор 4 дүүргийн 8 байршилд үнэлгээ хийж байна. 5 байршлын үнэлгээ хийгээд бараг дуусаж байна. Энэ ондоо 1008 айлын байрыг ашиглалтад оруулж, айлуудыг нь оруулахаар төлөвлөсөн.
