УИХ-ын гишүүн Ө.Шижирээс сэтгүүлчид дараах мэдээллийг тодрууллаа.
-УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдлийг ЗГ “Өөрчилнө” гэж оруулж ирж байгаа байхгүй юу. ЗГ батлагдаагүй хуулийг батлуулна гэдэг байдлаар асуудалд ханддаг болоод байна шүү дээ. Эхлээд PR-ын шинжтэйгээр бүх юмаа зарлачихдаг. Араас нь УИХ-ыг шахдаг. Ийм л хэлбэр лүү орж байна.
Батлагдаагүй төсөв, батлагдаагүй тодотгол байна шүү дээ. Батлагдаагүй тодотголоороо өргөн барьсан төсвийнхөө тоо хэмжээг авчихсан байхгүй юу. Тэгэхээр ЗГ өөрөө хууль зөрчсөн байна гэсэн үг. Манай бүлэг тэгж үзэж байгаа.
2026 оны 5-р сард төсвийн хүрээний мэдэгдэл дээр “2027 оны Монгол Улсын төсвийн зардал 36.5 их наяд байна” гээд дээд хязгаарыг нь бталчихсан байхад, одоо ЗГ 42 их наядаар өргөн барьж байна гэдэг чинь төсвийн хүрээний мэдэгдлийг үгүйсгэж байна. Үгүй бол УИХ-ын баталсан хуулийг үл хэрэгсэж байна гэсэн үг.
